Dark Light
Нийгэм | 2024-01-26

Г.Хэрлэнцэцэг хийн гар бууны улсын аварга болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд гурван өдөр үргэлжилсэн хийн буудлагын УАШТ өнөөдөр "Буянт-Ухаа" спорт ордонд шилжлээ. 

Урт буу болон гар бууны шигшээд шалгарсан шилдэг тамирчид өнөөдөр медалийн төлөө онч сорьж байгаа юм.

Хамгийн эхлээд эмэгтэй гар бууны 10м-ийн финал явагдаж, медальтнууд тодорлоо.

Энэ төрөлд ОУХМ Г.Хэрлэнцэцэг финалд 234.1 оноогоор түрүүлж, ОУХМ Т.Баярцэцэг 232.4 оноогоор удаалав. 

ОУХМ Ц.Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. 

ОУХМ Т.Гантуул уг нь тэргүүлж явсан ч тав дахь буудлагадаа 6.6 буудан хасагдсанаар дөрөвдүгээр байрт орсон юм. 

Одоо эрэгтэй гар бууны 10м-ийн финал үргэлжлэн явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19