Dark Light
Нийгэм | 2024-01-26

Өвлийн адаг сарын цагаан бар өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

2024.01.27 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН

ХОЁР ХАР ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 08.27-17.43

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 17, Их морь одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19