Dark Light
Нийгэм | 2024-01-27

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 6 дуудлагатай хонолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үүнээс томоохон хэмжээний дуудлага 06:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин, сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлага ирсэн. 

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан. 

Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон. 

Алба хаагчид  шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна. 

Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19