Dark Light
Нийгэм | 2024-01-27

Дэлбэрэлтэд өртсөн 63 өрхийн 10 нь түрээсийн байраа олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн 63 айлын орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийж байна. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл,

"Орон сууцны даатгалгүй иргэд хэрхэх асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Засгийн газрын шийдвэрийн тухайд онлайнаар мэдээлэл авсан. Мөн Засгийн газраас болон БЗД-ийн Засаг дарга нар ирж мэдээлэл өгсөн. Түүнчлэн түрээсийн мөнгө болон байрны засварыг Засгийн газраас гаргана гэх шийдвэр гарсан. Тусгайлсан дүн мэдээллийг бидэнд өгөөгүй.

1, 2, 3 өрөө байрных нь хангшаар дүйцүүлэнэ гэж хэлсэн. Мөн түрээсийн төсөв шийдэгдэх хүртэл өөрсдийн оршин суух байраа хайж байгаарай гэдэг мэдээллийг өгсөн. Түүнчлэн түрээсийн гэрээ хийх талаар бидэнд мэдээлсэн. Одоогоор гэрээний драфт бэлэн болоогүй гэсэн мэдээлэл өгсөн. 

Мөн бид байрны засварыг анх байсан шиг засвар хийхэд оршин суугчдын зөвлөл анхаарна гэсэн байр суурьтай байна. Оршин суугчид айдастай байгаа. Байр маань шатчихлаа, орон байргүй болох вий гэж айж байгаа. Гэхдээ барилгын дүгнэлт хэрхэн гарсныг эхний ээлжинд шалгасан гэсэн" гэв.

Мөн одоогийн байдлаар нийт 63 өрхөөс 10 өрх нь түрээсийн байраа олсон бөгөөд төсөв шийдэгдэхийг хүлээж байгаа талаар мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19