Dark Light
Нийгэм | 2024-01-27

Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнээс хасагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтод Италийн тамирчин Янник Синнерт хожигдсоноор тэмцээнийг орхилоо. 

Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй, 22 настай Я.Синнер Мельбурн хотын “Rod Laver” аренад Сербийн супер од, Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга Н.Жоковичийг 6-1, 6-2, 6-7 (6-8), 6-3-аар буулган авснаар Их дуулгын финалд анх удаагаа шалгарчээ.

Я.Синнер мөн Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд шалгарсан анхны Италийн теннисчин болжээ. Ням гарагт болох 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн шувтаргын тоглолтод Я.Синнер Оросын Даниил Медведев, Германы Александр Зверев нарын хожсонтой нь учраа таарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19