Dark Light
Нийгэм | 2024-01-27

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл даваа гарагт эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781 мянга 178 хүүхэд суралцаж байгаа. Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусгавар болж буй.

Иймд ЕБС-ийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 01-нээс долоо хоног үргэлжлэх аж.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөсөн байна..

Үүнд:

Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох

Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх

Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх

Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох

Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх

Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах

"School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19