2024 оны нэгдүгээр сарын 28-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэрт тань гэнэтийн зочид айлчлах бололтой. Ойр дотнын хэнийг ч хүлээж авахад гэрийн тань үүд үргэлж нээлттэй гэдгийг тодорхой харуул. Хэн ч танд төвөг удахгүй тул нөхцөл байдал таатай байх болно. Гэхдээ ямар ч нөхцөл маргалдаж зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд тэсвэр тэвчээр гаргаж, тохирох арга барилыг сонгож хэрэглээрэй.
Үхэр: Ойр дотнын хүнтэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарч болно. Аливаа тулгамдсан асуудалд яаран шийдвэр гаргах хэрэггүй. Зарим үйл явдлыг анзаараагүй мэт өнгөрүүл. Ерөнхий төлөв нөлөө аяндаа юу хийхийг тань хэлж өгнө. Хэт их идэвхтэй байх хэрэггүй бөгөөд жижиг жажиг зүйлийг тоох шаардлагагүй. Сонирхолтой хүнтэй танилцах бөгөөд таны хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарахад нөлөөлнө.
Хамтатгах: Өнөөдөр эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Ачаалалтай биеийн хүчний ажил хийх, хэцүү үүрэг даалгавар гүйцэтгэх зэргээс татгалз. Элдэв уулзалт ярилцлагыг хойш нь тавь. Цагийг тайван өнгөрүүлэхийн тулд ойр дотнынхоо хүмүүстэй хамт байгаарай. Өөрийн дуртай зүйлийг хийх нь таны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Зөв амрах нь ажлын өдрүүдийг эрч хүчтэйгээр угтан авахад тусална.
Мэлхий: Хувийн харилцаандаа анхаарал болгоомжтой хандаарай. Гэр бүлдээ ихэнх цагийг зориулах нь зүйтэй. Ойр дотнын хүмүүстээ маш их хэрэгтэй байгаагаа ойлгоно. Ойлгомжгүй нөхцөл байдлаас зарим хүмүүс сэтгэлийн хямралд орох болно. Уур бухимдал тааламжтай уур амьсгалыг нураахад хүргэнэ. Бүх хүмүүст аль болох зөөлөн хандаарай.
Арслан: Уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ сэргэг байх өдөр. Хэт хэлбэр хөөх юм бол зүгээр л дүр эсгэсэн үйлдэл болно гэдгийг санаарай. Зарим хүмүүс сонирхолтой санаагаа хэрэгжүүлж чадах бөгөөд бодит амьдралд нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Шинэ өөрчлөлт нь амьдралыг өөрөөр харахад тань тусална. Өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгоход хэн нэгэн туслах бололтой.
Охин: Од эрхэс сайхан нөлөөг илгээнэ. Идэвхтэй амрах, агаар салхинд гарах, биеийн дасгал хөдөлгөөн хийх зэрэгт таатай. Нэн хэрэгцээтэй эд бараа худалдаж авахад тохиромжтой үе байна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа хэвийн болно. Ганц бие хүмүүст сонирхолтой учрал тохиож, сэтгэл баясгах болно. Харин сайн танихгүй хүмүүст хэт итгэх нь алдаа байж ч мэднэ гэдгийг санаарай.
Жинлүүр: Гаднын нөлөө ихтэй өдөр. Сэтгэл санааны байдал тогтворгүйт болно. Арилжаа наймаанд хэт хөнгөмсөг хандсанаас болж, алдагдалд орж магадгүй. Бусадтай ширүүн дориун харьцах аливаа үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлөхийг анхаар. Нөхцөл байдал таагүйгээр эргэвэл та хамгийн ойр дотнын хүнтэйгээ ч зөрчилдөх магадлалтай. Иймээс урьдаас бодож төлөвлөсний дагуу ажил амьдралаа зохицуул. Болгоомжгүй хэл яриа гаргахаас сэрэмжил.
Хилэнц: Буруу хандлага, хөнгөн хуумгай зан нэр хүндийг тань унагах болно. Зарим маргаан зөрчилдөөнийг бүү хурцатга. Чухал шийдвэрийг яаран гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Олсон амжилт, нэр хүндээ сайн хамгаалах нь чухал үе. Илүү зүйлд тэмүүлэх хүсэл шуналаа барьж байх хэрэгтэй.
Нум: Гэр бүлийн харилцаа хэвийн болно. Тааламжтай уур амьсгал эргэн тойронд бүрдэнэ. Нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулах, харилцаагаа шинэчлэхэд тохиромжтой гэж од эрхэс зөвлөж байна. Ганц бие хүмүүс шинэ хайртай учирна. Янаг амрагийн харилцаа зарим хүмүүсийн амьдралыг өөрчлөх бололтой. Ахмад настай хүмүүс архаг хууч өвчин сэдрэхээс урьдчилан сэргийл.
Матар: Өнөөдөр илүү их анхаарал болгоомжтой байхыг шаардана. Таны эргэн тойрны нөхцөл байдал тогтворгүй байна. Эрсдэл хийх, өдөөн хатгалгад орохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Тансаг хэрэглээгээ багасгаж, хэт идэвхээ бууруул. Өөрийн бодол санаа, дотоод мэдрэмжээ нягтлахад цаг гаргах нь илүү хэрэгтэй байна.
Хумх: Таны зориг тэвчээрийг сорьж байгаа мэт санагдана. Ажлын бүтээмж буурах, сэтгэлээр унах байдал ажиглагдах байх. Шүүмжилсэн үг, хатуу хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Зарим хүмүүстэй яриа нийлэхгүй байх. Ажил хэрэгч зан чанарын ачаар асуудалтай харилцааг хэвийн болгоно. Хувийн амьдралаас олж авах аз жаргал их байх бөгөөд хайр сэтгэлээ нээн гаргахаас бүү татгалз.
Загас: Тулгамдсан асуудлуудыг амжилттайгаар шийдэж чадсан бол өнөөдөр тааламжтай өдөр болох болно. Та тайван амгалан газар байхыг хүсэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хаа нэг тийшээ амрахаар явж болно. Аяллаар явахад тохиромжтой үе байх бөгөөд сонирхолтой үйл явдал болохыг одод амлаж байна. Шинэхэн хосууд харилцаагаа гүнзгийрүүлэх талаар шийдвэр гаргах цаг хараахан болоогүй байгаа бололтой.
АДМИН








Нийгэм




