Dark Light
Нийгэм | 2024-01-28

Охин: Таны урам зориг эрч хүч сайжирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны Нэгдүгээр сарын 29-ний 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Төлөвлөсөн ажил тань бодож байсан шиг таатай болохгүй байх. Харилцаандаа шүүмжлэлтэй хандаж, дотоод гомдлоо шууд илэрхийлж болзошгүй. Гэхдээ таны эрч хүч, бусдыг итгүүлэх чадвар сайн байх тул арилжаа наймааны ажилд амжилттай байна. Аливаа асуудалд өнгөц хандаж болохгүй гэж од эрхэс зөвлөж байна.

Үхэр: Ажил хэрэгч хүмүүс нийгмийн дээд хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх алхмаа хийнэ. Аливаа хамтын ажиллагаанд харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг та мэдрэх болно. Хүний хүсэл шунал хязгааргүй, хэрэгцээ шаардлага ханашгүй ч та өнөөдөр тэдний нэг байх албагүй. Мөнгө санхүүгийн байдлаа үл харгалзан хүссэнээ авах гэж зүтгэх хэрэггүй. Аль болох энгийн зүйлээс сэтгэлийн таашаал авах гээд оролд. Одоогийн нөхцөл байдал ихэнх хүмүүст далд мэдрэмжээр илэрнэ. Ухаалаг ухамсар, хатуу сахилга бат таныг зөв тийш зална гэдгийг санахад илүүдэхгүй.

Хамтатгах: Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажилд ахиц гарах болно. Аар саар саад бэрхшээлүүдийг сандралгүйгээр давах хэрэгтэй болно. Зарим үед төсөөлж байгаагүй нөхцөл байдалд санаандгүй тусламж дэмжлэг ирдэг. Магадгүй энэ үед ийм зүйл тохиолдоно. Бусдын өгөөмөр сэтгэлийн тусламжийг мөнгөөр хэмжиж, тооцох хэрэггүй. Таны санаандгүй үйлдэл ч бусдыг гомдоож мэднэ.

Мэлхий: Хэрвээ өмнөх үеэсээ сул дорой өөртөө итгэлгүй байх юм бол илүү саад бэрхшээл үүсэх болно. Бусдын үйлдлийг гаднаас нь хараад шүүмжлэхээсээ өмнө давуу талыг нь олж харахыг хичээгээрэй. Бусдад түгээсэн өрөвч нинжин сэтгэл хариу тусаа хүртэх болно. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж төлөвлөсөн ажлаа хойш татах хэрэггүй. Танд тусламж хэрэгтээ цагтаа ирэх болно гэдгийг сана. Ганц бие эрчүүд хувийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гаргана. Хосууд харилцаагаа улам дотно болгох сонирхолтой болзоо төлөвлө.

Арслан: Сэтгэл хөдлөл таны ёс зүй болон далд ухамсрыг дарангуйлж магадгүй. Хийх үйлдэл тань бодсон төлөвлөгөөнөөс зөрж мэдэх байх. Ажлын бүтээмж өндөртэй байхын тулд өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх хэрэгтэй байна. Мөн ажлын арга барил, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх хэрэгтэй байж магадгүй.

Охин: Амьдралыг өөдрөгөөр харах өдрүүдийн нэг. Таны урам зориг эрч хүч сайжирна. Авьяас билэг, ур чадвар таныг урамшуулж, үзэл бодлоо зөв илэрхийлэх болно. Ажил хэргийн харилцаанд өөрийн давуу тал юу вэ гэдгээ сайн таниулж чадна. Энэ нь таны байр суурийг нэлээдгүй өсгөнө. Шинэ ажил амжилт олно. Хайр дурлалын харилцаанд зарим талаар аз тохионо. Гэхдээ цаашид тэвчээртэй, хүлээсээр л байх хэрэгтэй.

Жинлүүр: Эрч хүчтэй хүмүүс нөлөө бүхий хүний нүдэнд өртөнө. Чухал хүн таныг үнэлж, дүгнэх болно. Шинэлэг олон зүйл бодож байгаа ч тэр бүр санаснаар тань болохгүй байгаад сэтгэл гонсойно. Цагийг аль болох хий дэмий өнгөрүүлэлгүй бүтээлч байдлаар өөрийгөө хөгжүүл. Гаднын нөлөө тодорхойгүй байгаа тул эрүүл мэндийн асуудалд орохоос сэргийл. Зарим төлөвлөсөн ажил хойшлогдож магадгүй.

Хилэнц: Хичээл зүтгэл, уйгагүй ажиллагаа таны үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хийсэн чухал зүйлийг тань зарим хүн олж харахгүй үед урам хугарна. Ямар ч үед хянуур, нухацтай байхгүй бол алдаа гаргаж мэднэ гэдгийг од эрхэс сануулж байна. Хичээл зүтгэл байхад амьдрал таныг шагнана гэдэгт итгээрэй. Гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа амжилт дагуулна.

Нум: Энэ өдөр хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр баталгаажуулах ажил амжилт олно. Бүтээлч сэтгэлгээ бага зэрэг дутагдах тул гараас ажил гарахгүй байж мэднэ. Амьдралын баяр баяслаар дүүрэн байдаг хүмүүс ч өнөөдөр ойлгомжгүй байдал мэдрэх болно. Хов живд их орооцолдвол таагүй нөхцөлд хүрнэ. Гомдоллох уйтгарлах зэрэг нь танд үл зохино гэдгийг санаж яв. Энэ байдал удаан үргэлжлэхгүй.

Матар: Өнөөдөр ажил хэрэг санаснаар урагшилж чадахгүй байх. Зарим хийсэн ажил үр бүтээмжгүй байна. Энэ нь таны сэтгэл санаатай холбоотой байж мэднэ. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсэх юм бол та гунигтай бодолд гүн автана. Таны сэтгэл зүрх ганцаардсан мэт санагдана. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн цалин хангамж нэмэгдэнэ. Мөн шинээр ажилд орох хүсэлтээ өгсөн хүмүүс нааштай хариу авна.

Хумх: Ажлын ачаалал их байх ч үр дүн муутайгаас болж тайван бус байдалтай байна. Гэхдээ урлагийн салбарын хүмүүс урам зоригтой байна. Олон хүнтэй харилцаанд төдийлөн ороод байдаггүй хүмүүсийн хувьд оногдсон үүргээ биелүүлэхэд хүндрэл гарна. Танил тал танд олон боломжийг нээнэ. Зарим ажлын санал сонирхолтой байх болно. Ирээдүйгээ харах өнцгөө өөрчлөх юм бол боломж ихсэх болно.

Загас: Ирээдүйгээ өөдрөгөөр харж, сайн сайхныг бодож явах юм бол хэзээ нэг өдөр аз тохиох болно. Хэрэгцээтэй хөрөнгө оруулалт орж ирэх, сайхан мэдээ сонсох, мэргэжлийн салбарт ажлын санал авах зэрэг таатай үйл явдал тохиолдоно. Бусдын үгээр чухал шийдвэрийг гаргаж болохгүй. Ямар ч тохиолдолд эцсийн дүгнэлтийг хийх гэж яарсны хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19