Dark Light
Нийгэм | 2024-01-29

Сургуулийн менежментийг дэмжих үйл ажиллагааны II шат эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын 82 сургууль, 30 цэцэрлэгийг сонгон авч зөвлөн тусалж, "Сургуулийн менежментийг сайжруулах арга зүйн зөвлөмж" гарын авлагыг боловсруулан, нийтийн хүртээл болгосон.

Сургуулийн менежментийг дэмжих зорилтот үйл ажиллагааны II үе шат 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж байна. Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 84 мэргэжилтэн буюу зөвлөн туслах баг 8 бүсэд ажиллахаар аян замдаа гарлаа.

Багууд

2024 оны 1 дүгээр сарын 29-өөс 2 дугаар сарын 01-ний өдрүүдэд 2023 онд хамтран ажилласан ерөнхий боловсролын 46 сургуульд ажлын байранд нь зөвлөн тусална. 

2024 оны 2 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд 2024 онд менежмент, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээр сонгогдсон ерөнхий боловсролын 163 сургуулийн удирдах ажилтнуудад арга зүйн сургалт зохион байгуулна.

Сургуулийн менежментэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг 2024 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд 6 удаагийн давтамжтай 21 аймагт зохион байгуулна. Үүнд:

2023 онд сургууль, цэцэрлэгийн менежментийн загвар хэрэгжүүлсэн ерөнхий боловсролын 82 сургууль, 21 аймаг, нийслэлийн 89 цэцэрлэг; 

2024 онд сонгогдсон 21 аймгийн ерөнхий боловсролын 163 сургууль;

Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ерөнхий боловсролын 81 сургууль, 97 цэцэрлэг;

Нийт ерөнхий боловсролын 209 сургууль, 170 цэцэрлэгийг хамруулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19