Dark Light
Нийгэм | 2024-01-29

Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долоодугаар байрт орлоо. Ийнхүү манай улсын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19