Dark Light
Нийгэм | 2024-01-29

Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.22-ноос 26-ны өдрүүдэд) 32,934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 422 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 221, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 135, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, бусад 16 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 60,425 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60,185 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59,641 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 544 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4285, танхайрах 116, хүний биед халдах 92, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 208, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 50,483, бусад 5,001 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 30 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19