Dark Light
Нийгэм | 2024-01-29

Тусгай хэрэгцээт 600 гаруй хүүхэд эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, эцэг эх, асран хамгаалагчдад Сэтгэлзүйн болон Хууль эрх зүй, хоол зүй, хөдөлгөөн, хэл заслын зөвлөгөө мэдээллийг хүргэсэн. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ энэ жил өргөжин хоёр өдрийн хугацаанд /2024.01.27-2024.01.28/  Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 600 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн зүгээс жил бүр эрүүл мэндийн байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдгээрийн ар гэрийн нийгмийн байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ онд дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19