Dark Light
Нийгэм | 2024-01-29

Өмнөговь аймгийн эмч нар гэрт мэс засал хийж, жирэмсэн эхийн амийг аварлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 01-р сарын 27-ны 17 цаг 00 минутад Сэврэй сумын Бүйлсэн багаас  “20-21 долоо хоногтой жирэмсэн  эмэгтэй  ихэс ховхрон доош  их хэмжээний цус алдаж байна” гэсэн дуудлага ирсний дагуу Эх барих эмэгтэйчүүдийн  зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц. Мөнхдэлгэр, Мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэний  жолооч н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны баг гарч, газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна. Малчны хотонд, гэрт нөхцөл байдал хүнд байсан ч тус баг эхийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж чаджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19