Монголчууд цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ дунджаар 1.2 их наяд төгрөг зарцуулдаг тухай Үндэсний статистикийн хорооны судалгаа байдаг.
Харамсалтай нь иргэдийн худалдан авсан бүтээгдэхүүний 80 хувийг гадаадын бараа, бүтээгдэхүүн эзэлж байна.
Тиймээс төгрөгөө монголдоо үлдээж, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сонгох #МонголооСонгоё уриалгыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас дэвшүүлж байна.
Тус уриалгад нэгдэж, үндэсний үйлдвэрлэгчдийн эх орны бараа бүтээгдэхүүнээ сонгон худалдан авалт хийхдээ #МонголооСонгоё хаш таг хийх ажээ.
АДМИН








Нийгэм




