Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбатар хотод автомашин, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр гаргаж байсан. Тэгвэл энэхүү тэгш, сондгой дугаараар автозамын хөдөлгөөнд оролцуулах хугацаа хоёрдугаар сарын 1-нд дуусна.
Энэ хугацааг сунгах эсэх талаар иргэдээс санал авч эхлээд байна.
Одоогийн байдлаар санал хураалтад 2612 хүн оролцсоноос 40 хувь буюу 1056 хүн дэмжсэн бол 1556 иргэн буюу 60 хувь нь дэмжээгүй байна. Санал хураалтыг Ulaanbaatar.mn хаягаар авч байгаа юм.
Энэхүү санал хураалтын хугацаа маргааш дуусах ажээ.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




