Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан" тухай өмнө мэдээлж байсан. Зарим хэвлэлээр Улаан-уул сумын сургуулийн 11 жил “царцсан”, дөрвөн тэрбумын өртөгтэй барилгыг “Есүй орд” компани барьж, жүжигчин Ц.Ганзоригийн компани туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан тухай гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар жүжигчин Ц.Ганзоригоос тодрууллаа.
Таныг барилгын компанитай гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
Худал мэдээлэл гарсан байна лээ. Би барилгын компани байгуулах нь бүү хэл нэг ширхэг тоосго ч өрж үзээгүй.
Тэгэхээр танд барилгатай холбоотой компани байхгүй гэсэн үг үү?
Юу ч байхгүй. Би мэдээлэл гаргасан газар руу холбогдсон. Над руу эргэж холбогдоно гэсэн. Би хүлээгээд л байж байна. Ор үндэсгүй зүйлийг намайг ярьсан юм шиг бичсэн байх юм. Би гайхаад л байна.
Та тэгэхээр тийм ярилцлага огт өгөөгүй байх нь ээ?
Өгөөгүй. Би Хөвсгөл ч явж үзээгүй. Ямар ч тийм барилгын компани надад байхгүй.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




