Dark Light
Нийгэм | 2024-01-30

“Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургагч багш нарын сургалтыг энэ сарын 22-31-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

Сургалтыг Швейцарын сургагч багш Даниел Штуки удирдан явуулж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад,  09 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн 13 сургагч багш хамрагдаж байгаа юм.

Давчуу орон зайнаас аврах, давхар барилга байгууламжид аврах ажиллагаа, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр дадлага сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг мэргэшүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19