Dark Light
Нийгэм | 2024-01-30

Дондог, Дулам нэртэй бамбаруушууд нэг сар унтаад сэржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эхээсээ өнчирсөн баавгайн бамбарууш малчин айлд очиж, малчид тэдэнд сүү өгснөөр хүнээс холдохоо байсан талаарх дуудлага мэдээлэл Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ирсэн байдаг. Улмаар бамбаруушуудыг Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа айлын өвөлжөөнөөс шилжүүлэн авч Дондог, Дулам хэмээн нэрлэн тэжээж эхэлсэн.

Экологийн цагдаагийн алба цахим хуудастаа Дондог, Дулам 2 бамбарууш 1 сар унтаад сэрсэн тухай нийтэлжээ.

Энэ тухайгаа "Тэд их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараатах, малруу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" хэмээн уриалжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19