Олон нийтийн цахим орчинд тавигдсан “Энэ яг ямар дүрэм зөрчсөн байна?” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Тоёота Приүс тээврийн хэрэгслийн жолооч нь зурагт үзүүлснээр зогс шугамын өмнө зогсоогүй уулзварыг улаан өнгийн гэрэл дохиогоор нь нэвтэрч хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь камерын хяналтын бичлэгээр тогтоогджээ.
Тухайн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө гэх заалтыг зөрчсөн байх тул эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж хариуцлага тооцсон байна.
Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл болох гэрэл дохио, замын тэмдэг тэмдэглэгээний заалтыг баримталж хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын гаргасан зөрчлийг зөвтгөх байдлаар нэг талаас дүгнэсэн мэдээлэл тавихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

АДМИН








Нийгэм




