Dark Light
Нийгэм | 2024-01-30

Цахим системд алдаа гарсан тул шалгалтыг хүчингүй болгож, дахин авахаар товлолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг өөрийн байрандаа шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуваарийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг 12.00-13.00 цагт зохион байгуулсан юм. Харин энэ шалгалтын явцад сонгон шалгаруулалтын цахим системд алдаа гарсан тул уг шалгалтыг хүчингүй болгож, хоёрдугаар сарын 06-ны өдрийн 08.30 цагт авахаар дахин товлолоо. Шалгалтын товыг тогтоосон Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19