Dark Light
Нийгэм | 2024-01-31

Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын хөдөлгөөний удирдлагын төв, ТЦА-аас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

www.ulaanbaatar.mn цахим хуудасны "Санал асуулга" цэсээр болон www.vote.ulaanbaatar.mn цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм.

НЗДТГ, ХМОНХХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19