Dark Light
Нийгэм | 2024-01-31

“Монголын эдийн засгийн форум 2024” 2 сарын 1, 2-нд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.

Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг чухал сэдвүүдийн талаар хэлэлцэж, салбартаа тэргүүлж буй дотоодын болон олон улсын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох боломжтой юм.

“MEF | Youth Perspective 2024” үйл ажиллагааны танилцуулга бичлэгтэй ЭНД дарж танилцаарай. Мөн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД  дарна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19