Сургуулийн менежментийн 4 дүгээр шатны зөвлөн туслах баг Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуульд удирдамжийн дагуу ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн менежментийн зураглалыг сайжруулах, сургалт үйл ажиллагааны жилийн төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлангийн уялдаа холбоог хангах, сургуулийн удирдлагын багийн хамтын ажиллагаа, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй ярилцлага, бага, дунд, ахлах ангийн 9 багшийн хичээлд сууж, хичээл ажиглалт, хэлэлцүүлэг хийлээ.
Багш нарын ээлжит хичээлийн бэлтгэл, төлөвлөлтийг сайжруулах, мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах, гүйцэтгэлийн үнэлгээ, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээнд анализ хийх, зөвлөмжийн агуулгаар хэрэгжилтийг дэмжих зэрэг сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
Тус сургууль нь 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний 6 үзүүлэлтийг 2023 онд 2,4-17,7 хувиар ахиулсан бөгөөд V түвшинд шалгагдсан үзүүлэлтээ II түвшинд болгон ахиулсан байна.
Цаашид сургууль, орон нутгийн давуу талдаа тулгуурлан хүүхдийн хөгжлийг дэмжих, 10 клубийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, багшийн тасралтгүй хөгжил, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, удирдлагын манлайллыг идэвхжүүлэх чиглэлээр 2024 оны сургуулийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж байна.
АДМИН








Нийгэм




