Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн галд өртөж 90-95 хувийн түлэгдэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан иргэн Б 2024.01.31-ний 10:30 цагт нас баржээ.
Мөн 4 хүний биеийн байдал хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.
АДМИН








Нийгэм




