Dark Light
Нийгэм | 2024-01-31

Зам тээврийн ослын улмаас 4 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 38 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барсан, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01 сарын 30-ны 18:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явжээ. Автомашинд зорчиж явсан  иргэн А/47 настай, эрэгтэй/,  иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19