Ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийлэн Ca, P, Mg, Mn, Zn, Cu, H, катионуудын солилцоонд нөлөөлж, хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлтийг хурдасгадаг. Зэрлэг гахай газрыг сэндийлэн үндэс идэх үед унасан навч, өвс зэрэг нь хөрсөнд холигдон ялзмагтдаг. Жимслэг ургамлын үр нь бүтнээрээ зэрлэг гахайн хоол боловсруулах системээр дамжин гадагшилдаг тул зэрлэг гахайг “ургамлын үр тараагч” гэдэг. Мөн ялаа, цагаан эрвээхэйн авгалдайгаар хооллодог учраас ургамлууд гэмтэх нь багасдаг.
Зэрлэг гахай нь хөхтөн амьтны аймгийн, туруутан овгийн амьтан бөгөөд гэрийн тэжээвэр гахайны үүсгэгч гэж болно.
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.
Амьдралын_онцлог: Ороо нь арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл явагдаж, 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргана. Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламгүй амьтнаар ч хооллоно чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай, чихэр амттан гэнэ. Гахайн хэвтрийг логш гэх бөгөөд ихэвчлэн мөчир навчаар засна. Зэрлэг гахай сүргээрээ амьдардаг.
Эко_системийн_ач_холбогдол: Зэрлэг гахай бүхэл ургамлуудыг, эсвэл үр жимс, булцуу, гуурсыг нь идэхдээ ургамалжилт, тэдгээрийн олон янз байдалд нөлөөлдөг. Зэрлэг гахай ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийчдэг тул хөрсний Ca, P, Mg, Mn, Zn, Cu, H, катионуудын солилцоонд нөлөөлж, хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлтийг түргэтгэдэг байна. Үүний үрээр эвэрлэг мод соёолох нь ихэсдэг байна. Зэрлэг гахай газар сэндийчин үндэс идэх явцад унасан навч, өвс зэрэг зүйлс хөрсөнд холигдон ялзмагтах нь түргэсдэг байна. Жимстэй ургамлын үр бүтнээрээ зэрлэг гахайн хоол боловсруулах системээр дамжиж гардаг тул зэрлэг гахай ургамлын үр тараадаг гэж үздэг.
Зэрлэг гахай экосистемүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдэд (хөрс, ус, ургамал, мөөг, амьтны аймаг) нөлөөлөх байдлын судалгаануудыг авч үзвэл энэхүү зүйл нь экологийн хувьд нэн чухал ач холбогдолтой газрын эко системийн шинж байдлыг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.
АДМИН








Нийгэм




