Dark Light
Нийгэм | 2024-01-31

Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” ХК-тай хамтран Монгол Улс түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан тусгай марк гаргадаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.

Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Германы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.

Монгол, Германы хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотод цуврал арга хэмжээг зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19