Dark Light
Нийгэм | 2024-01-31

С.Бямбацогт: Газ тээвэрлэсэн автомашин тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газ дэлбэрсэн асуудлаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Яагаад газ задарчихав. Юунаас болов. Тээврийн хэрэгсэлдээ байсан уу, жолоочийн буруу байсан уу, өөр хүмүүст буруу байсан уу гэдэг дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Би урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрсөн гэж ойлгож байгаа. 

Нэг тэнхлэгээр 11 тонн буюу нийт 44 тонн ачааг тээвэрлэх журамтай. Энэ журмыг мөрдүүлж байгаа. Журмыг хэрэгжүүлэх байгууллагууд нь мөрдүүлэх ёстой. Бид ачаа тээвэрлэх журмыг баталж өгдөг.

Хуулиараа хариуцах чиг үүргүүд ялгаатай байдаг. Одоо ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.  Нийтийн тээвэр дээр гэхэд насжилтын хугацааг сунгаад явж байгаа, аюултай ачаан дээр сунгасан зүйл байхгүй” гэв.

 Б.АМАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19