Dark Light
Нийгэм | 2024-02-01

Загас: Энэ өдөр нийгмийн үйл ажиллагаанд таатай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 02 сарын 1-ний өдрийн 12 ордын зурайг хүргэж байна

Хонь: Нэгэн хэвийн байдал үргэлжлэх нь таны сэтгэл санаа, ааш занг таагүй болгоно. Сэтгэлийн хөдлөлөө барьж аль болох уучлал, хайр энэрэл үзүүлэх өдөр. Хөгжил, хөдөлгөөнтэй байж эрүүл мэнддээ сайтар анхаар. Энэ өдөр хайртай хосууд дотно харилцаагаа хадгалахын тулд романтик үдшийг өнгөрүүлэх хэрэгтэй байх. Гэр бүлийн сайхан уур амьсгалаас л амар амгалан, аз жаргалыг мэдэрнэ. 

Үхэр: Оюуны ухаанаа хөгжүүлэх асуудалд энэ өдрийг зориул гэж од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр буруу зуршлаасаа татгалзвал зохино. Гэхдээ өөрийн дуртай зүйлдээ цаг зав гарга. Хайр сэтгэлийн харилцаанд бүх зүйл хэвийн байна. Ганц бие хүмүүс романтик болзоо товлоход тохиромжтой. Шинэхэн хосуудад энэ өдөр гэнэтийн таатай үйл явдал тохиолдоно. 

Ихэр: Таатай өдөр. Өөрийн авьяас чадвараа гаргаж бусдын анхаарлыг татна. Ажил мэргэжлийн хувьд амжилтын эхлэлээ тавих болно. Ямарваа нэгэн санаачилга, идэвх зүтгэл нь амжилт авчирна. Урьдын төлөвлөгөө биелэх боломж гарна. Сайн найз нар эсвэл садан төрөлтэйгөө харилцах нь хэрэгтэй мэдээ олж авахад тусална. Өнөөдөр хувийн зарим нэг асуудлаа шийдэж чадна. 

Мэлхий: Сарын эхний өдрөөс хийх ажлаа төлөвлөгөөний дагуу явуулах боломж олдоно. Ганцаар зүтгэлгүй хамтрагч нэртэйгээ мөр зэрэгцэн ажлаа хийгээрэй. Ажил амьдралд гарах өөрчлөлтүүд нь эерэг сөрөг холилдсон өнгөтэй байна. Санхүүгийн алдагдал эсвэл хэт ачааллаас зайлсхийхийн тулд бүх ажилд санаачилгатай хандах хэрэгтэй. Ойрын хүмүүстэйгээ үл ойлголцох байдал гарч мэдэх тул илүү мэдрэмжтэй байгаарай. 

Арслан: Энэ өдөр санаандгүй үүсэх үл ойлголцол нь таныг гайхширалд хүргэнэ. Хорт явуулга, хүсээгүй үйл явдал болж болзошгүй бөгөөд эдгээр нь таагүй үр дагаврыг авчирна. Гэнэтийн зардал нь гэр бүлийн төсөвт нэлээд их дарамт үзүүлнэ. Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх нь таныг ядаргаанд оруулж мэднэ. Амьдралын хэмнэлээ энгийн бөгөөд эерэг болгох талаар анхаар. 

Охин: Ямар нэгэн эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Амьдралын эрч хүч бага байх тул хувийн ур чадвараа бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Үүссэн нөхцөл байдлыг өөрийн зорилгодоо ашиглаж чадахгүй байх. Маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрэх болно. Аливаа таагүй чиг хандлагыг хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. Бясалгал хийж, сэтгэлийн хямралд орохоос зайлсхий. 

Жинлүүр: Зарим нөхцөл байдал таныг тавгүйтүүлсэн ч сэтгэл санаагаа аль болох тайван байлгахыг хичээ. Ажлын амжилт болон хувийн зорилгодоо хүрсэн хүмүүс юу чухал нөлөөтэй байсныг бүү март. Хий хоосон мөрөөдлийн араас бүү яваарай. Элдэв зөрчил маргаан нь сэтгэл гутрал руу дагуулна гэдгийг сана. Ойр дотнынхондоо шударга бөгөөд эелдэг хандаарай. Өөрийн алдаагаа хүлээж, буруу үйлдэл гаргасан бол уучлалт гуйх зоригтой бай. 

Хилэнц: Од эрхсийн нөлөө хайр дурлалын харилцаанд таатай байна. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг бөгөөд тайван амгалан байна. Санхүүгийн нөхцөл байдалд ч таатай байна. Томоохон худалдан авалт хийхэд тааламжтай. Ажил хэргийн уулзалт болон гэрээ хэлэлцээр амжилттай байх магадлалтай. Ямар нэг байдлаар таны ур чадвар бусдыг гайхшируулж чадна. 

Нум: Өөртөө итгэлтэй байвал өмнө нь зовоож байсан асуудлыг шийдэж чадах үе эхэлж байна. Ажил хэргийн шинэ танилтай болох нь ирээдүйд үр ашигтай байх болно. Эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Олны дунд байж аль болох ганцаардах хэрэггүй. Хувийн амьдралд ойлгомжгүй зүйл тохиолдох магадлалтай тул үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг сануулж байна. Зарим үед зүгээр л зөн билгээ дага.

Матар: Тодорхойгүй харилцаа үүсэхээс болгоомжлох хэрэгтэй үе. Хэн нэгэнтэй үл ойлголцолд хүрч ам мурийх магадлалтай. Гэхдээ чухал яриа хэлэлцээр танд ашигтайгаар шийдэгдэнэ. Хэлэх үгэндээ анхаарч аль болох эмх цэгцтэй байдлыг эрхэмлэ. Танд таалагдах ажлын санал ирнэ. Энэ нь танд төлөвлөсөн ажлаа хийх боломж ч байж мэдэх юм. 

Хумх: Өнөөдөр таатай үйл явдал өрнөх бололтой. Ямар нэгэн зөрчилдөөнөөс зайлсхийж, хэрүүл маргаанд оролцохгүй байсан нь дээр. Өөрийн мөн чанарыг гүнзгий ойлгох хэрэгтэй ба сайхан санааны илэрхийллээ зөв харуулж чадах юм бол амжилт таныг дагалдана. Үр хүүхдүүд таны анхаарлын төвд байх болно. Гэхдээ энэ нь ямар нэгэн асуудалд орно гэсэн үг биш. Тэдэнтэй сайн ярилцаж, ойлголцох нь чухал байж мэднэ. 

Загас: Энэ өдөр нийгмийн үйл ажиллагаанд таатай байна. Од эрхэс аливаа асуудлыг шийдвэрлэхдээ үр ашигтай нь судлагдсан аргыг сонгохыг зөвлөж байна. Ажил хэргийн асуудалд овсгоо, самбаа чухал байна. Хүлээж авсан ажлаа хариуцлагагүй гүйцэтгэвэл нэр хүндээ алдахад хүрнэ. Тиймээс ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг аваарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19