Dark Light
Нийгэм | 2024-02-01

Газад түр гал зогсоох саналыг Хамас бүлэглэл дэмжиж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Израилын арми Газад агаараас болон хуурай замаар довтолгоогоо үргэлжлүүлж байна. Израилын цэргийн ажиллагааны улмаас Газын зурвас дахь Палестины иргэд турж үхэхэд хүрчээ. Тиймээс зуучлагч Катар, Египет тэргүүтэй орны төлөөлөгчид Парист цуглан Газад түр гал зогсоох саналыг дайтагч талуудад илгээсэн байна.

Палестины Хамас бүлэглэл Газад зургаан долоо хоногийн турш гал зогсоох хэлэлцээрийг хэлэлцэж байгаа гэдгээ мэдэгдэв. Хэлэлцээртэй холбогдуулан Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание Каир хотыг зорьжээ. 

Түр гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадсанаар Газын зурваст өлбөрч үхэхдээ тулаад байгаа палестинчуудад хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс хүргэх боломжтой болно. Түүнчлэн Хамас бүлэглэлд барьцаалагдаад байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүсийг Израилын шоронд хоригдож байгаа Палестины хоригдлуудаар солилцох санал багтаж байна. Уг хэлэлцээрийн хамгийн чухал нь Газаас Израилын цэрэг армийн хүчийг эргүүлэн татах тухай яригдаж байна. 

Гэвч Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Газаас цэргээ татах бодолгүй байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Мөн Израилын шоронд хоригдож байгаа палестинчуудыг ямар ч гэрээ хэлэлцээрээр суллахгүй гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19