Dark Light
Нийгэм | 2024-02-02

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ хөгжлийн хөтөлбөртэй хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ Хөгжлийн Хөтөлбөр, ЗГХА Ойн газартай хамтран “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурлаа. 

Хөтөлбөрийн санхүүжилт нэг тэрбум долоон зуун сая (500000 ам.доллар) төгрөг юм.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань,тус яамны Эдийн засаг, Худалдаа хариуцсан зөвлөх Сун Сюежүн, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Орлогч суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19