Dark Light
Нийгэм | 2024-02-03

Хууль зүй, дотоод хэргийн салбараас 10 төслийн саналыг хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хуралдлаа. Тус зөвлөлөөс хууль зүйн салбарт инновац нэвтрүүлэх, өндөр технологийн судалгаа хөгжүүлэлт зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд Архивын ерөнхий газар, Дотоод хэргийн Их Сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн нийт 10 төслийн саналыг хэлэлцэн дэмжиж, Шинжлэх ухаан технологийн санд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.  Мөн тус сангаас санхүүжилт авч 2020-2023 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Их Сургуулийн Д.Баярлхагва ахлагчтай судалгааны багийн төслийн үр дүнг хэлэлцэн дүгнэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19