Dark Light
Нийгэм | 2024-02-05

Өсвөрийн барилдаанд Б.Баднаанямбуу түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаанд 160 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Баярмагнайн Баднаанямбуу түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат  Содбаярын Мөнхүслэн үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Очирсүхийн Мөнгөн-Эрдэнэ шалгарлаа. 

Шөвгийн тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын дүү Буянтогтох, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гантөмөрийн Өрнөхбаяр нар үлдэв. 

Тус барилдааныг Монголын хүүхдийн ордон уламжлал ёсоор МҮБХ-той хамтран зохион байгуулж, шөвгийн гурван хүүхдэд бай шагналыг хариуцан гардуулсан юм. 

Мөн уран барилдаантай бөхийн шагналыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Р.Омар,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Өрнөхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Сэрдамба нарт МХО-оос гардууллаа. 

Маргааш 11:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаантай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19