Dark Light
Нийгэм | 2024-02-05

Цэргийн анги, нэгтгэлд хүний эрхийг хангах зөвлөгөө өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд төрийн цэргийн анги нэгтгэл дэх хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд дараах зөвлөгөөг өглөө.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг Комисс тусгайлан тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолыг баталсан юм.

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ХЭҮК-оос төрийн цэргийн анги нэгтгэлд ХЭҮК хяналт шалгалт тогтмол зохион байгуулж, холбогдох байгууллагуудаас шаардлагтай баримт, мэдээлэл гаргуулан авч ажиллаж байна.

Энэ хүрээнд дараах чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг прокуроруудад зөвлөлөө.

Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааг хориглосон зохицуулалтыг тусгуулах

Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн цэргийн алба хаагч ямар нэгэн дарамт шахалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид бий болгох

Цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулж, нэвтрүүлэх

Цэргийн анги, байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, цэргийн алба хаагчаас гэмт хэрэг, зөрчил, осол, сахилгын зөрчилд холбогдсон тохиолдлыг бүртгэх тогтолцоог шинэчлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, хуулийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох ажлыг хэвшүүлэх

Цэргийн анги, байгууллагад үйлдэгдсэн санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг, ялангуяа хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу холбогдох цэргийн анги байгууллагын удирдлагуудад мэдэгдлийг тогтмол хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэвших

Цэргийн алба хаагчид нь хуульд нийцээгүй тушаал, зааврыг биелүүлэхгүй байх. Ийм шийдвэрийг биелүүлээгүйгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байх баталгааг бий болгох. Хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон дүрмийн бусаар харьцаж, шийтгэхийг хориглох. Дүрмийн бусаар харьцаж, шийтгэхийг нотлох аливаа шинж тэмдгийг тодорхойлох, ажлын арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэхийг зөвлөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19