Dark Light
Нийгэм | 2024-02-06

“Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн” сургалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн” сургалтад Төв аймгийн сонгогдсон найман сургуулийн удирдах ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, БШУГ-ын мэргэжилтэн нийт 50 хүн хамрагдаж байна.

Сургалтаар сургуулийн менежментийг сайжруулахад зөвлөн туслах үйл ажиллагаанд 2023 онд хамрагдсан Зуунмод сумын Хүмүүн цогцолбор, Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулиуд 2023 оны Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагааны үр дүн, туршлага, анхаарах асуудал, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнийхөө онцлогийг танилцууллаа. 

Мөн энэ 2024 онд нэмж сонгогдсон зургаан сургууль 2022, 2023 оны Гүйцэтгэлийн үнэлгээний харьцуулалт, анхаарах асуудлаа танилцууллаа.

БЕГ-ын сургалтын багаас боловсролын салбарын бодлого хөтөлбөр, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, сургуулийн менежментийн зураглал, сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний уялдаа холбоог тодорхойлж, төлөвлөх, сайжруулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Төв аймгийн БШУГ-аас сургуулийн менежментийг сайжруулах хоёрдугаар шатны үйл ажиллагааг сонгогдсон найман сургуулиар хязгаарлалгүйгээр ерөнхий боловсролын 31 сургуулиа хүчин чадал, багш боловсон хүчний нөөц, бүтэц хэв шинжээр нь зургаан багт хуваарилан эхний ээлжинд “Сургуулийн менежментийн зураглал”-ыг боловсронгуй болгоход хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19