Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

АДМИН








Нийгэм




