Dark Light
Нийгэм | 2024-02-06

Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймаг, Жаргалант сум Ямаат багийн “Үзүүрийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км/-т 02.04-ний өдрийн 04:00 цагийн орчим тус сумын харьяат, малчин О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин О /56 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг 02.05-ны өдрийн 12:25 цагаас эхлэн тус багийн “Арцны сахья” гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд зохион байгуулж 13:37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19