Dark Light
Нийгэм | 2024-02-09

Улсын аварга О.Хангай түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” групп, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. 

Дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс,  Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. 

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Ганхуяг нар үлдэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19