БИЛГИЙН ТООЛЛЫН 1
2024.02.10 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.08-18.05
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 2 сарын 10, Санчир гараг. Билгийн тооллын 1, Тооно одтой, хөх луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:08-18:05. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




