Dark Light
Нийгэм | 2024-02-10

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг алдаатай зохион байгуулсандаа уучлал хүсч, мэдэгдэл гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн Монголын шатрын холбооны Удирдах Зөвлөлийн хуралд Ерөнхийлөгч С.Наранбат тэргүүтэй гишүүд оролцож, үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасныг олон нийтэд танилцуулж байгааг хүлээн авна уу. 

Нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг техникийн алдаатай зохион байгуулж нийт өсвөрийн шатарчид тэдний эцэг эх, багш дасгалжуулагчдад нөхөж баршгүй цаг хугацааны алдагдал, сэтгэл санааны бухимдал учруулсанд Монголын шатрын холбооны Удирдлагын зүгээс болон зохион байгуулалтын багийн өмнөөс чин сэтгэлийн уучлал хүсэхийн зэрэгцээ цаашид дутагдалтай зүйлсийг засаж залруулахын төлөө бид ажиллах болохоо үүгээр илэрхийлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19