Dark Light
Нийгэм | 2024-02-10

Авто замын нөхцөл байдлыг мэдээлэх утас ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баярын өдрүүдэд Олон улс, улсын чанартай авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, баталгаатай авто замаар зорчих, цаг агаарын нөхцөл байдлыг сайтар тооцох;

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох;

Цаг хожих, товчлох зэргээр эрсдэлтэй зам харгуйг сонгохгүй байх, мөсөн дээгүүр зорчих болон авто тээвэр хийхгүй байх;

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам хөдөлгөөний дүрмийг баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Авто замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын  95037095 дугаарт холбогдон авна уу. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19