Dark Light
Нийгэм | 2024-02-11

Он гарсаар 297 удаагийн гал түймэрт 17 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Анхбаяр дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

2024 он гарсаар нийслэлийн хэмжээнд обьектийн 297 удаагийн гал түймэр гарсан байна. Харамсалтайгаар нийт 17 хүн амь насаа алдсан. Дээрх гал түймрийн шалтгаан нөхцлийг авч үзэхэд иргэдийн амины орон сууцандаа ашиглаж байгаа пийшин зуухны галын аюулгүй байдал, цахилгаан хэрэгслийн ашиглалт, шаардлага хангахгүй цахилгаан дамжуулах утас ашиглалттай холбоотойгоор гал түймэр гарсан дийлэнх тохиолдлыг эзэлж байна. Жил жилийн Сар шинийн баярын өдрүүдийн гал түймрийн дуудлага мэдээллийн тоон үзүүлэлтийг ажиглахад жирийн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй ажиглагдлаа.

Уламжлалт Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэд та бүхэн пийшин зуухныхаа аюулгүй байдлыг ханган, бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, шинэлгээгээр явахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, нэг уртасгагчид хэт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачаалал хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19