Dark Light
Нийгэм | 2024-02-11

Нийслэл хотоос нийт 66,670 авто машин орон нутгийг зориод байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон цахим зургаан төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зориод байна. 

Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор товчоогоор нэвтрэх нэг тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна. 

Иймд Шинийн 3,4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12,13-нд Нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчино уу. 

Авто машин эзэмшигч та www.ezam.mn ээр нэвтрэн орж Авто зам ашигласны төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19