Монгол Улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай “Цахим архи худалдаа” арга хэмжээг зохион байгуулж байна. Татварын акцгүй хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архийг дэлгүүрүүд худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох хууль дүрмийн дагуу худалдан борлуулах үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Татварын акцгүй хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи, согтууруулах ундааг сошиал орчныг ашиглан цахимаар худалдаж байгаа учраас энэхүү бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм | 2024-02-11
Татварын акцгүй хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архийг цахимаар худалдаалж байжээ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм




