2024 он хонины хувьд нэн таатай, амьдралыг илүү өргөн, цар хурээтэй харж амжилт бүтээлээсээ цэнгэл таашаал авна. Оны эхний хагаст мөнгө санхүү тогтвортой, ажил бизнес урагштай. Шинэ зорилго, стратеги боловсруулж, амьдралын идэвхитэй байр суурийг баримтлахыг хичээгээрэй. Энэ жил аялж, жуулчлан шинэ сэтгэгдэл хуримтлуулна. Азтай уулзалтын ачаар амьдралаа өөрчлөх төдийгүй ажлын шинэ түншүүдтэй болж төсөл төлөвлөгөөгөө санхүүжүүлэх магадлалтай. Оюуны өсөлт, бүтээл туурвихад таатай уе. Хоёрдугаар улиралд албан тушаал дэвших, мэргэжлээ солих, материаллаг байдлаа дээшлүүлэх зэрэг эерэг өөрчлөлт айсуй. Ажил төрөлтэй холбоотой зөрчил маргаан дэгдэж болзошгүй. Санаж сэдсэн бүхнээ 7 сараас өмнө амжуулбал сайн, оны сүүлийн хагаст шинэ мөчлөг эхэлнэ. Эрч хүч нэмэгдэж том шийдвэр гаргах, өөрчлөлт шинэчлэл хийх, ийш тийш явах, эрүүлжих эмчилгээ хийхэд тохиромжтой. 8, 9 сард хуучин асуудал сөхөгдөж ажлаас гадна ар гэрт асуудал үүсгэж магадгүй. Эмэгтэй хонь өвлийн сүүлээр шинэ санаачилгын ачаар карьераа өсгөх боломжтой. Төлбөр тооцоогоо цагт нь төл, мөн зээл авах хэрэггүй. 2024 онд хамтын ажиллагаа амжилттай. Хэт амбиц хөөж болохгүй, хамаг төлөвлөгөө нурж мэднэ. Түүнчлэн яаруу шийдвэр гаргахаас зайлсхийж, бодлогогүй алхам бүү хий. Бусдад байдгаа дэлгэвэл атаархагчдын золиос болохыг анхаар. Эрэгтэй хонь хувийн бизнес нээх бололтой, гэхдээ бусдын нөлөөнд автахаас сэрэмжил.
Хайр дурлал: Оны эхээр хонины романтик болзоо бүтэмжтэй. Зарим нь шинэ онд жинхэнэ хайраа олж чадна. Ялангуяа 6 эсвэл 10 сард тогтоосон шинэ харилцаа ирээдүйтэй байх бололтой. Харин хуучин амрагтайгаа харилцаа сэргээхийг хүсвэл оны сүүлийн хагаст бүтнэ. Гэр бүлтэй хосуудын амьдрал дээшилж ам бүл нэмэх төлөвтэй. 2024 онд их засвар хийх, байр худалдаж авах (барих) төлөвлөгөө бүтэмжтэй.
Мөнгө санхүү: Оны эхний хагаст ашиг орлого нэмэгдэнэ. Ялангуяа 1, 2, 5 сард их ашиг олно. Харин оны сүүлийн хагаст орлого жаахан буурах ч дажгүй амжилттай. 4-5 сард үрлэг зарлага хэтэрч санхүүгийн хүндрэл учирч болзошгүй. Ямартай ч хонь мөнгөгүй суухгүй. Чухал ажил, уулзалтыг 11 сарын сүүл, 12 сарын эхээр товлох хэрэгтэй.
Ажил бизнес: Ихэнх хонь байр сууриа бэхжүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлж чадна. Оны эхээр өмнөх төслүүдээс боломжийг ашиг орлого орж ирэх шинжтэй. Дарга, удирдахалба хашдаг хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2024 онд шинэ төсөл санаачилгаа хөдөлгөж чадвал амжилт ирнэ. Зарим нь хувийн бизнес нээх буюу өндөр цалинтай ажилд очих байх. Өөрт тохиосон боломжийг бүү алд. 6-12 сард дотоод гадаадын түншүүдтэй ажиллахад амаргүй байх шинжтэй. Гэхдээ хонь өөрийн биеэ дайчилж, өөрийн нөөцөө шавхан ажиллавал алдаа гаргахгүй сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. 11 сарын дунд, 12 сарын сүүлээр эргэн тойрны хүмүүст шүүмжлэлтэй хандах ёстой. Мөн ил ба далд өрсөлдөгчдөөс бас хуйвалдаанаас болгоомжил.
Эрүүл мэнд: Хонь 2024 онд ажил амралтыг зөв хослуулах хэрэгтэй. Амьдралын эрүүл хэв маягийг баримталж спортоор хичээллэ. Өглөөдөө гүй. Ядаж нохойгоо салхилуулан зугаалах, явган алхах нь сэтгэл хөдлөлөө хянахад тустай. 8, 11 сарын сүүл, 12 сард анхаарал болгоомжтой бай. Энэ нь ялангуяа аян замд яваа, мөн жолоо барьдаг xүмүүст хамаатай.
АДМИН








Нийгэм




