2024 он үхрийнхний хувьд сүүлийн арван жилд тохиогоогүй азтай жил. Мөн шинэ мөчлөгийн эхлэл. Таны өмнө олон хаалга нээгдэнэ. Эргэлзэлгүй айж эмээлгүй урагшаа алхах хэрэгтэй. Уран бүтээл, мэргэжлийн талбарт оргилуун үе эхэлнэ. Шинэ мэргэжил эзэмших, зөв хөрөнгө оруулалт хийх, албан тушаал ахих зэргээр ашиг орлогоо өсгөх боломжтой. Лидер чадвараа нээж, мэдлэг туршлагаа ашиглахыг хичээ. Оны эхний хагсат эхэлсэн олон бүтээл, санаачилга 2 жилийн дараа хэрэгжиж ашиг авч ирнэ гэж зурхайд буужээ. Төсөл төлөвлөгөөгөө хөгжүүлж, шинэ ажилтнууд хөрөнгө оруулагчдыг татан оролцуул. 4 сараас өмнө гэрээ байгуулж, чухал уулзалтаа товло. Хоёрдугаар улиралд шинэ түнш, холбоотон хайхдаа хянуур болгоомжтой бай. Зогсонги үе эхэлж ядаргаанд орж магадгүй. Мөн ахуйн бэрхшээл тулгарч, өрсөлдөгч атаархагчидтай зөрчилдөх шинжтэй. Хууль, татварын албатай холбоотой асуудал дэгдэж мэднэ. Яаруу гаргасан шийдвэрээс болж амжилт хагас жилээр хойшлохыг анхаар. 5, 6 сард шинэ ажил эхлэх, үнэтэй том юм худалдаж авах, аян замд явахад таатай. Үе үе амарч, ар гэртээ анхаарал хандуулаарай. Эр үхэр 2024 онд ажил төрлөө тэргүүн байранд тавина. Оны эхний хагаст найз эсвэл нөлөө бүхийн хүнтэй тасарсан харилцаагаа сэргээх зэргээр хуучин алдаагаа залруул. Гуравдугаар улиралд онгод орж том зорилгоо хэрэгжүүлж чадна. 9, 10 сард таны хувь заяаг өөрчлөх үйл явдал тохиох байх. Оны сүүлээр товлосон ажлаа дуусгахыг хичээ.
Хайр дурлал: Хувийн амьдралд эерэг өөрчлөлт айсуй. Эмэгтэй үхэр 2024 онд хайр дурлалыг чухалчилж үзнэ. Шинэ амрагтай учирсан зарим нь гэрлэх бололтой. Намар таны өөртөө итгэлтэй байдал, бусдыг татах чадвар эрс нэмэгдэнэ. Гэр бүлтэй хосууд оны сүүлийн хагаст их засвар хийх эсвэл шинэ орон сууцанд орох, байшин барих зэргээр том өөрчлөлт хийх байх. Үүнд их хэмжээний мөнгө зарцуулах бөгөөд зарим ажил 2025 онд дуусна.
Мөнгө санхүү: Оны эхний хагаст мөнгө хангалттай хэмжээгээр тогтмол орж ирнэ. Эр үхэр бизнесээ хөгжүүлэх, ашигтай гэрээ байгуулах тухайд эртнээс санаа тавьсны хүчинд хүссэн үр дүндээ хүрэх байх. Зуны эхээр их ашиг орлого олно, гэвч үрлэг зардал ихсэх шинжтэй. Энэ нь ажил эсвэл хувийн амьдралтай холбоотой. 5 сард машин байшин авахаа хойшлуулсан нь дээр. Шилжин нүүх ч хэрэггүй. 10, 11 сар үйл явдлаар арвин байна.
Ажил бизнес: Өмнө байгаагүй онцгой сайхан боломж 2024 онд үхэрт тохионо гэж зурхай зөгнөжээ. Оны эхний хагаст ажлын чадвар өндөр байх тул төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Ажлын шинэ аятайхан санал ирэх, эсвэл өндөр албан тушаалд очих төлөвтэй. 7, 9 сард амжилт өндөр. Зарим үхэр ажлаа солих буюу хувийн бизнес нээхээр шийднэ. Удирдах албаны хүмүүс, бизнесмэнүүд аливаад хариуцлагатай хандах ёстой. Яагаад гэвэл, оны сүүлийн хагаст мөнгө санхүүтэй холбоотой асуудал дэгдэж болзошгүй. Энэ нь хамт ажиллагсад эсвэл нийгэмд алдартай хүнтэй холбоотой байж мэднэ.
Эрүүл мэнд: Үхэр 2024 онд эрч хүч өндөр. Гэсэн ч урьдчилан сэргийлэх, биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авахад илүүдэхгүй. Архаг хууч өвчтэй хүмүүс эрсдэлтэй алхам үйлдэл хийхээс зайлсхийх ёстой. 4 сард аян замд явахдаа болгоомжтой бай. Оны сүүлээр хүч тамир доройтож өвдөж болзошгүй. Илүүдэл жинтэй болохоос сэргийл, усанд сэлэх буюу дасгал фитнесээр хичээллэж эхэл. Мэдээж хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй.
АДМИН








Нийгэм




