Dark Light
Нийгэм | 2024-02-11

Ихрийнхэнд азын тэнгэр санамсаргүй сайхан бэлэг илгээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ихрийн ордод төрсөн хүмүүсийн өмнө гаргасан том шийдвэр 2024 онд үр дүнгээ өгнө. Оны эхний хагаст санаачилгатай, хүч чадлаа дайчлан ажилла, мөн хуучин төслөө дуусгах ёстой. Ажилдаа хариуцлагатай ханд, үүний зэрэгцээ ар гэртээ анхаарал хандуулж бай. Хавар азтай боломж ирнэ, бүү алд. 4, 5 сард эрч хүч буурах шинжтэй. Тэвчээртэй бай, үйл явдлыг бүү яаруул. Аливаад хүлээцтэй ханд. Ажил үйлс зогсонги байдалд орвол шинэ ажил хай, эсвэл ирээдүйд шинэ хоббитой болж тэрийгээ хөгжүүлээрэй. Оны дундуур ажил хэрэг амжилттай. Эмэгтэй ихэр хүчирхэг ивээн тэтгэгчтэй болж зарим нь ижил сонирхол хоббитой хүмүүстэй хамтарч ажиллана. Эрэгтэй ихэрсанаа нэгтэй хүмүүсээр баг бүрдүүлж ажиллавал ашиг орлогоо өсгөх болно. Хүсвэл шинэ салбарт хүчээ үз. Ирээдүйтэй гэрээ байгуулах магадлалтай. Ямартай ч мөрөөдөл, чухал санаачилгаа шинэ онд хэрэгжүүлж чадна. Азын тэнгэр санамсаргүй, сайхан бэлэг илгээх байх. Намар аар саар зүйлд хүчээ тарамдах хэрэггүй. Мэргэжлийн салбарт том ажилд хүчээ зориулах хэрэгтэй. Амлалтаа биелүүл, эс тэгвэл зөрчил маргаан дэгдэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж шүүмжлэлд хүлээцтэй хандаж сур, эсрэг тохиолдолд нэр хунд унах аюултай. 9, 10 сард мөнгө санхүү арвижна. Өндөр үнэтэй бараа худалдаж авах боломж бүрдэнэ. Гэхдээ ажлаас хөндийрч холдвол өрсөлдөгчид. атаархагчид ашиглаж болзошгүй. Түншүүдтэйгээ буу зөрчилд. 12 сард шинэ төслөө хэрэгжүүлж сонирхолтой танилуудтай болно. 

Хайр дурлал: Ихрүүдийн сэтгэл татам байдал нэмэгдэж эсрэг хүйстнээ соронзон мэт татна. Эмэгтэйчүүд 2024 онд хамаг анхаарлаа хань, хүүхдүүд, ахуйн асуудалд хандуулах төлөвтэй. Оны эхний хагаст бие даан сурах болон ажиллагаа, жирэмслэлт төлөвлөхөд сайн. 6 сар хүртэл хувийн амьдралаа тохинуулахад илүүтэй анхаарах шинжтэй. Зарим нь зуны эхээр шинэ амрагтай учирна. Харин гэр бүлтэй хосууд амьдралаа сайжруулж чадна, үр хүүхэдтэй болох буюу ач зээгийн тоо нэмэгдэнэ. Оны сүүлийн хагаст эцэг эх эсвэл хамаатны хөгшнөөс болж асуудал үүсч болзошгүй. Энэ асуудал шийдэгдэхгүй явсаар 12 сард оргилдоо хүрэх шинжтэй.

Мөнгө санхүү: Ихрийн ордын мөнгө санхүүгийн байдал 2024 онд бү рэн тогтворжино Их хэмжээний мөнгө олохгүй ч гарз хохиролгүй алдагдалгүй давна. 2 эсвэл 3 сард гэнэт их хэмжээний мөнгө орж ирэх буюу бэлэг авах байх. Шинэ байшин барих, засварлах, зуслангаа тохижуулах зэрэг хувийн ажил амжилттай. 

Ажил бизнес: Ихрүүдийн хувьд оны эхний хагаст ажлын талбарт онцын өөрчлөлт гарахгүй. Асуудалд уян хатан хандаж чадвал бодсон санаснаа гүйцэлдүүлэх боломжтой. Найзууд. эрх мэдэлтэй хүний нөлөөг ашиглан 2 ба 3 сард албан тушаал ахиж магадгүй. Оны сүүлийн хагас үйл явдлаар арвин байна. Үүний зэрэгцээ зарим нэг бэрхшээл тулгарах шинжтэй. Ихрууд өөрсдийгөө бусдад таниулж эрхээ хамгаалахад анхаарах цаг болжээ. 

Эрүүл мэнд: Ерөнхий төлөв дажгүй. Оны эхний хагаст эрч хүч буурч магадгүй, биеэ арчилж тордоорой. Жин нэмэх эрсдэлтэй хүмүүс хоолны цэсэндээ өөрчлөлт оруул. Мөн амьдралын хэв маягаа өөрчлөхийг оролд. Оны сүүлийн хагаст тамир тэнхээ нэмэгдэнэ. Зөв зүйлд хүч чадал, нөөцөө зарцуулахыг хичээ. 9 10 сард эрүүл мэнддээ анхаарч сайхан амарч аваарай. 11 сарын эхээр архаг өвчин сэдэрч болзошгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19