Мэлхийн хувьд 2024 он бүхэлдээ эерэг жил төдийгүй өнгөрсөн ба ирээдүйн зааг. Та тарьсан ургацаа хурааж авах болно. Оны эхний хагаст илүү амжилттай, хийморлог явна. Иймээс сайн хөдөлж идэвхитэй байх хэрэгтэй. Хоосон яриа, амлалт, дэмий хүлээлтэд цаг заваа үрэх шаардлагагүй. Ихэнх Мэлхийн бүтээлч энерги өсч амьдралыг өөдрөгөөр харж ирээдүйн төлөвлөгөө гаргана. Олны дунд бужигна, нийтэч бай. Авьяас, ур чадвараа дайчлан ажилла. Үүний дүнд ажил мэргэжлийн талбарт төдийгүй хувийн амьдралд амжилт олж нэр хүндээ өсгөнө. Энэ үеэр мэргэжилтэн, шинжээчдээс зөвлөгөө авахыг хичээ, амжилтаа арвижуулж зорилгодоо хурдан хүрэхэд тустай. Нэгдүгээр улиралд хөрөнгө оруулалт, шинэ эхлэл, юм худалдаж авахад сайн. Таны байр суурь бэхжиж байгаа тул шинэ түнш, холбоотонтой болоход анхаар. 5 ба 6 сард бүтээлч хямралд өртөх шинжтэй. Ганцаар байх, зөвхөн дуртай ажлаа хийхийг хүснэ. Энэ үед дарга, хамт олонтойгоо зөрчилдөхөөс зайлсхийвэл зохино. 7 сард амралтаа авч хуучин төслөө дуусгах хэрэгтэй. Оны сүүлийн хагаст таны амьдралд төдийгүй нийгэмд өөрчлөлт шинэчлэл гарах шинжтэй. Өөрийн зорилгын төлөө шаргуу урагшлах цаг. Хүмүүстэй танилц, шинэ түвшинд гарахаар тэмүүл. Оюуны хөгжилдөө санаа тавиарай. Эмэгтэй мэлхийн хувьд 2024 он эерэг, таатай үйл явдлаар арвин. Эрэгтэй мэлхий өмнөх хөрөнгө оруулалт, шинэ санаачилгын үр шимийг хүртэнэ, амжилт олж олны хүндэтгэл хүлээнэ. 10, 11 сарын эхээр ховор боломжийг алдаж болохгүй. 12 сард ажлаа багасга, бусадтай бага харилцахыг хичээ. Мөн хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий.
Хайр дурлал: Дурласан мэлхий аз жаргалтай, амар тайван. Ганц бие хүмүүс идэвхитэй танилцах хэрэгтэй. 2024 хэрэв онд эм мэлхий найзуудтайгаа уулзаж амьдралын баяр хөөрийг мэдэр. Энэ үеэр шинэ хүмүүстэй танилцана, эсвэл замд явахдаа. Заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Намар уран бүтээлч чадвар өндөр байна. 8-12 сард сэтгэл зовинох, түгшүүрт автахаас сэргийл. Зарим нь өөр хот, улсад буй хуучин найз эсвэл амрагтай харилцаагаа сэргээж шилжих байх. Гэр бүлтэй хүмүүсийн амьдрал төгс зохицолтой.
Мөнгө санхүү: Оны эхний хагаст мөнгө хөрөнгө арвижна. Эр мэлхий 6 сард мөнгөний асуудлаа шийдэх гарц олох байх. Оны сүүлийн хагаст зардал ихсэх шинжтэй, иймээс сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Хэмнэх шаардлага гарч магадгүй. Ихэнх төсөв үр хүүхдүүдэд зарцуулагдах бололтой. Хэдий тийм ч намар ашиг орлого нэмэгдэнэ.
Ажил бизнес: Жүжигчин, дуучин, зураач, зохиолч зэрэг ихэнх уран бүтээлчид 2024 онд өндөр амжилтад хүрнэ, алдаршина. Түүнчлэн ашиг орлого ч нэмэгдэх магадлалтай. 3, 4 сар таатай, хэтийн төлөв нээгдэж оргил үе 5 сард тохионо. 6 сард хуулийн байгууллагатай холбоотой асуудал сөхөгдөж болзошгүй. Асуудал бүр 2025 онд ч үргэлжилж магадгүй. Намар мэлхийн ордынхон шагнал урамшуулал хүртэнэ, тусламж авна. Хэт их ажиллахаас сэрэмжил. Түүнчлэн онцын шалтгаангүй бол эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Үүний дүнд таны мөрөөдөл, төсөл төлөвлөгөө хэрэгжинэ.
Эрүүл мэнд: Мэлхий оны эхний хагаст хүч чадал, эрч хүчээр дүүрэн байна. 7 сард тамир тэнхээ доройтож магадгүй. Архаг өвчин сэдрэх эсвэл өөр өвчин тусч мэднэ. Аян замд явах, жолоо барихдаа дээд зэргээр сонор сэрэмжтэй бай, энэ нь ялангуяа 8, 12 сард хамаатай. Оны сүүлээр сайн амарч хүчээ хуримтлуулаарай.
АДМИН








Нийгэм




