Dark Light
Нийгэм | 2024-02-11

Арслангийнхан 2024 онд ихийг амжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арслан 2024 онд ихийг амжуулах төлөвтэй. Тэнгэр ширтэн алхахдаа үе үе хөл доорхоо харж бай, урхинд дахиж орохоос сэргийлнэ. Оны эхээр ашиг орлого нэмэгдэн ажлын талбарт чухал өөрчлөлт гарч нийгэмд байр сууриа бэхжүүлж чадна. Материаллаг бус өрөөс салж, санхүүгийн зарим хязгаарлалт арилах шинжтэй. Ашигтай гэрээ байгуулахад таатай үе. Азыг алдаж болохгүй. Та 10 жилийн өмнөх зорилтоо хэрэгжүүлж, сүүлийн 2 жилийн үр дүнгээ гаргана. Гол ажлаа нэгдүгээр улиралд амжуулах хэрэгтэй. Ашигтай холбоо тогтоож ивээн тэтгэгчид, найдвартай түншүүдийг өөртөө татах бололтой. Хоёрдугаар улиралд найз нөхдийн ачаар туршлага хуримтлуулж хэтийн сайхан төлвийг нээнэ. Гэхдээ болгоомжтой хөдөл, хариуцлагаа өөрөө хүлээж сур. Өндөр үнэтэй юм бүү худалдаж ав. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэж болзошгүй. Эргэлзээтэй төслөөс татгалз, амлалтад бүү итгэ, зоригтой шийдвэр гарга. Хоёрдугаар улиралд ачаалалтай ажиллана. Зөрчил сөргөлдөөн дэгдэх, шинэ танилуудаас болгоомжил. Үйл явдлын түрүүнд бүү гүй, шинэ ажил бүү эхэл. Оны сүүлийн хагаст ажил төрөл эсвэл хувь заяаг эрс өөрчлөх чухал үйл явдал айсуй. Хамт олны дунд өөрийн нөлөөгөө тэлэх цаг. Соёл урлагийн арга хэмжээнд оролц. Гуравдугаар улиралд олон уулзалт төлөвлөж сонирхолтой төслөө дэвшүүл. Та өөрийгөө амьдралын жинхэнэ эзэн мэт мэдэрч эхэлнэ. Зарим нь шинэ дүрд өөрийгөө сорих буюу алс газар аялах байх. Сонор сэрэмжээ алдаж болохгүй, ажил дээр эсвэл ойр дотны хүмүүст гэнэтийн хүндрэл учирч болзошгүй. Энэ нь таны алдар нэр, санхүүд нөлөөлөх шинжтэй. Хэл яриагаа цэгнэ, тооцоотой бөгөөд алсын хараатай бай.

Хайр дурлал: Хуучин, ирээдүйгүй харилцаагаа тасалж бодит бус бодлоо авч хая. Гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болоход таатай. Зарим нь амьдралын ханиа буруу сонгох эрсдэлтэй. Эмэгтэй арслан романтик орчинд умбаж “үүлэнд хөвнө". Азаар хавраас хайр сэтгэлийн асуудалд нухацтай хандаж эхэлнэ. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүс эд хөрөнгөө хуваах маргаанд “живэх” байх. Оны сүүлийн хагаст зөрчил даамжирна. Дурласан хосуудад 8-12 сард саад тотгор учрах бололтой. Эсвэл огт өөр хүмүүс гэдгээ ухаарна.

Мөнгө санхүү: Оны эхний хагаст санхүү сайн, ялангуяа 1 ба 4, 5 сард. Эмэгтэй арслан бэрхшээлээс айлгүй, өмнөө зорилготой ажиллаж орлогоо нэмэгдүүлнэ, тушаал ахина. Эрэгтэй арслан төлөвлөсний дагуу хөдөлж санаснаа хэрэгжүүлнэ. Гэхдээ ойр дотны хүмүүсээс тусламж авч магадгүй. 7 сараас мөнгөнөөс болж түншүүд. ойрын хүрээлэлтэй зөрчилдөж болзошгүй. Урлаг, уран бүтээлтэй холбоотой Арслангийн ашиг орлого нэмэгдэнэ. Мөнгөө зугаа цэнгэлд замбараагүй цацаж болохгүй.

Ажил бизнес: Хувиараа бизнес эрхлэгчид, удирдах ажилтнууд оны эхний 6 сард амжилттай. Зарим нь цар хүрээгээ тэлж үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргана. Албан хаагчдын цалин хөлс нэмэгдэнэ. Хувиараа уран бүтээл туурвигчид амжилт бүтээлээр арвин. Зарим арслан хувийн газартаа ажиллах буюу ферм нээнэ. Оны сүүлийн 6 сард хамт ажиллагсад эсвэл атаархагчид төвөг удах шинжтэй. Эд хөрөнгийн маргаанд татагдан орж, магадгүй. Эрсдэл учрахаас өмнө арга хэмжээ авахыг хичээ. 

Эрүүл мэнд: Арслан эрч хүчтэй, цог золбоотой, биеийн байдал сайн. Гэсэн ч 6 сард өөртөө санаа тавих хэрэг гарна. Зун харшлаас сэргийлэх арга хэмжээ ав. Хэт ачааллаас сэргийлж үе үе сайн амраарай. Витамин уух зэргээр өөрийгөө тордоход илүүдэхгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19