Охины ордод төрөгсдийн хувьд 2024 он хамгийн азтай жил. Хуучнаа таягдан хаяж амьдралыг шинэ цагаан хуудсаас эхлэх боломж тохионо. Шинэ он бүхэлдээ эерэг, ялангуяа эхний хагаст азтай хийморлог байх нь. Хувь заяаны өөрчлөлтөд нээлттэй бай, шинэ хүмүүстэй харьцаж ажил хэрэгч холбоо тогтоо. Таны эрч хүч нэмэгдэж зоримог шийдмэг байх тул чухал зорилгодоо анхаарлаа төвлөрүүл. Үүний дүнд карьераа өсгөн хэрэгцээт бүхнээр өөрийгөө болон гэр бүлээр хангах болно. Ийм азтай үе 4 жилд 1 тохиодог. Энэ үеийг ажил үйлс, хувийн амьдралдаа бүрэн ашиглаарай. Хоёрдугаар улиралд шагнал урамшуулал хүртэнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бололтой. Ажлын байран дээр өөрийн үзэл бодол, арга барилаа хамгаалж тэмцэх, шаргуу ажиллах болно. Оны сүүлийн хагаст өндөр үнэтэй бараа худалдаж авах хэрэггүй. Сэжигтэй төсөл, маргаан зөрчлөөс зайлсхийвэл зохино. 8 сард ажлын эрчээ бууруулж амар. Намар бол шинэ төлөвлөгөө зорилтоо тодорхойлох цаг. 12 сард том төлөвлөгөө сүйрэх буюу гарз хохирол амсч болзошгүй. Он гарахын өмнө нөхцөл байдал тогтворжиж ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг болно.
Хайр дурлал: Охидын хувьд 2024 онд гэр бүл зохиоход тааламжтай. Гэвч ихэнхийн хувьд янаг амрагийн харилцаа нэлээд түвэгтэй үргэлжлэх шинжтэй. Зарим нь хуучин харилцаагаа сэргээхийг хүсэх ч бүтэлгүйтэх байх. Ганц бие хүмүүс 2024 онд ганцаардмал амьдралаа ухамсарлаж заяаны ханиа олох, үр хүүхэдтэй болоход анхаарч эхэлнэ. Улмаар эм арслан гайхалтай, сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Зарим нь таны сэтгэлийг хөндөж чадах бололтой. Аз жаргалынхаа дэргэдүүр өнгөрөхөөс сэргийл.
Мөнгө санхүү: Оны турш ашиг орлого тогтвортой байна. 2 ба 5, 6, 10 сард мөнгө орлого орж ирэх төлөвтэй. Мэргэжлийн талбарт амбиц их, өрсөлдөгч олон боловч азаар энэ нь таны ашиг орлогод нөлөөлөхгүй. Охины ордын эмэгтэйчүүд санхүүгийн байдлаа дээшлүүлж шаргуу хөдөлмөрийн үр шимээ хүртэнэ. Охид хэрэв мөнгө хөрөнгөө зөв, алсын хараатай зарцуулбал хуримтлал үүсгэж чадна. Зарим нь өөрийн зорилго, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах бололтой.
Ажил бизнес: 1-6 сард маш их идэвхитэй ажиллах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулж сургалтад хамрагдахад сайн. Гадаад дотоодын түншүүдтэй харилцан ашигтай харилцаа тогтоох төлөвтэй. Зарим нь өөр хот, улс руу шилжиж бизнесээ нээнэ. Эсвэл мэргэжлээ солих байх. Охины ордын эрчүүд ойрын ба алсын төлөвлөгөө гаргаж сайн бодож тунгаасны дараа хөдлөх ёстой. Энэ нь ажил хэрэг төдийгүй янаг амрагийн харилцаанд ч хамаатай. Охид 8 сараас ажлын түншүүдтэй зөрчилдөж заримаас нь холбоогоо таслах байх. 12 сард өрсөлдөгч эсвэл удирдлагатай муудалцаж болзошгүй.
Эрүүл мэнд: Оны турш өвчин холуур тойрно. Эмэгтэйчүүд гоо сайханд орох, иллэг хийлгэх зэргээр цагийг өөрт таатай өнгөрөөж сур. Харин эрчүүд залхуурч болохгүй, бие бялдраа хөгжүүлэхэд онцгойлон анхаар. Мөн спортоор хичээллэж дархлаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ хоолны дэглэм баримтал. 4 сард мэдрэлийн ядаргаа тусах эсвэл хүч тамир доройтож болзошгүй. Аль болох их хөдөлгөөнтэй байж спортоор хичээллэхийг оролд. 8 сард эмчид үзүүлэхэд гэмгүй. Био энергийн нөөцөө өндөр түвшинд байлгая гэвэл хавар байгалийн сайханд зугаалах, явган алхах эсвэл гуйх хэрэгтэй. Энэ нь хувьсан өөрчлөгдөх орчинд амархан дасан зохицоход тустай.
АДМИН








Нийгэм




